01 Аяллаа сонгох02 Зөвлөгөө авах03 Захиалга баталгаажуулах
Тианжин · Инчон · Чэжү · БээжинКруиз

Хятад · Өмнөд Солонгос · 12 ӨДӨР / 11 ШӨНӨ

Тианжин · Инчон · Чэжү · Бээжин

Далайгаар холбогдох хоёр орны аялал.

Хөтөлбөр татах

Энэ аяллаас юу мэдрэх вэ?

01Круиз дээрх амралт
02Чэжү арал
03Universal Studios
04Цагаан хэрэм

Галт тэрэг + автобус + круиз. Аяллын эхлэл: Улаанбаатар.

Аяллын хөтөлбөр

12 өдөр
01ӨДӨР 1Улаанбаатар - Замын-Үд

15:30 цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр цугларч галт тэргэндээ сууж аялал эхэлнэ.

Хоол: байхгүй.

02ӨДӨР 2Замын-Үд - Эрээн - Бээжин

Өглөө 07:20 Замын-Үдэд бууж хил гарах автобусандаа сууж Эрээн хотод ирнэ. Эрээн хотод аяллын хөтөчтэй уулзаж дараагийн автобусандаа сууж Бээжин хот руу хөдөлнө. Замдаа оройн хоолтой. Бээжин хотод ирж буудалдаа байрлаж амрана.

Хоол: оройн хоол. Байрлах: Бээжин хотын 6 тойрогт байрлах буудал.

03ӨДӨР 3Бээжин - Тианжин - Усан онгоцонд сууна.

Өглөөний цайны дараа Тианжин хот руу хөдөлнө. Өдрийн 12:00 цагт усан онгоцны бүртгэлээ хийлгээд усан онгоцон дахь буудалдаа байрлана. 14:30 усан онгоц хөдөлж аялал эхэлнэ. Үдээс хойш круиз дээрх бүх төрлийн арга хэмжээнд оролцож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: круиз.

04ӨДӨР 4Тианжин - Инчон (чөлөөт өдөр)

Энэ өдөр чөлөөт өдөр тул круизны өрөөндөө амрах боломжтой.

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: круиз.

05ӨДӨР 5Инчон

Өглөөний цайны дараа 07:00 цагт Инчоны аялал эхэлнэ. Энэ өдөр бид Хааны ордон, Өмү уулны дэргэдэх парк, татваргүй барааны дэлгүүр, музей орсоноор энэхүү өдрийн аялал дуусч 17:00 цагт круиз дараагийн зогсоол болох Чэжү арал рүү хөдлөнө.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: круиз.

06ӨДӨР 6Чэжү арал

Өглөөний цайны дараа Чэжү арал дээр бууж аялал эхлэнэ. Галт уул үзэж, дэлгүүр орж чөлөөт цагийг өнгөрүүлж 15:00 цагт круиз дээр сууна. Оройн хоолоо круиз дээр иднэ.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: круиз.

07ӨДӨР 7Чэжү - Тианжин (чөлөөт өдөр)

Энэхүү өдөр чөлөөт тул круиз дээр өглөө, өдөр, оройн хоолтой тул хүссэнээрээ амрах боломжтой.

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: круиз.

08ӨДӨР 8Тианжин - Бээжин

Өглөө 08:30 Тианжин хотод хүрэлцэн ирсэнээр далайн аялал маань дуусна. Автобусанд сууж Бээжин хот орно. Буудалдаа бүртгэлээ хийлгэсний дараа Дэлхийн парк рүү явна. Үүний дараагаар худалдааны төвөөр шоппинг хийх боломжтой. Оройн хоолоо буудалдаа идсэний дараа амрана.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Бээжин хот.

09ӨДӨР 9Universal Studio парк

Өглөөний цайны дараа бид томоохон сэдэвчилсэн парк болох Universal studio орж бүтэн өдрийн турш хүссэнэрээ тоглох болно. Оройн хоолоо буудалдаа идээд амрана.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Бээжин хот.

10ӨДӨР 10Бээжин - Эрээн

Өглөөний цайны дараа Цагаан хэрэм үзээд Эрээн хот руу хөдлөнө. Эрээн хотод хүрэлцэн ирж Үдэлтийн арга хэмжээнд ороод амрана.

Хоол: өглөний цай, оройн хоол. Байрлах: буудал Эрээн хот.

11ӨДӨР 11Эрээн - Замын-Үд

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч 13:30 цагт Эрээн - Замын-Үд хил гарч Улаанбаатар луу хөдлөх гаот тэргэндээ сууна.

Хоол: өглөөний цай.

12ӨДӨР 12Улаанбаатар

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнээр бидний аялал дурсамж дүүрэн өндөрлөнө.

Аяллын үнэд

✓Багтсан зүйлс

  • Улаанбаатар - Замын-Үд - Улаанбаатар галт тэрэгний билет
  • 2 талын хил гарах унаа
  • Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
  • Аяллын хөтөлбөр дээрх үзвэр үйлчилгээний төлбөр
  • БНХАУ-н аяллын хугацааны бүх даатгал
  • Бээжин хотын 4 одтой буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Круиз ТИАНЖИН - ИНЧОН - ЧЭЖҮ онгоцны төлбөр
  • БНХАУ доторхи жуулчин тээвэр

−Багтаагүй зүйлс

  • −Хувийн хэрэглээний зардал
  • −Аялагч бүр 700 юань // КРУИЗ үйлчилгээний төлбөр//
  • −Солонгос-ИНЧОН -д бууж аялал хийх бол 150 юань хилийн хураамж төлнө.

Аяллын өмнө тодруулах зүйлс

Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.

Эх хөтөлбөрт Инчонд бууж аялахад Солонгосын виз шаардлагатай гэж заасан. Өөрийн нөхцөлд тохирох шаардлагыг менежерээс тодруулна.

Круизын үйлчилгээний 700 юань, Инчонд буух тохиолдолд 150 юанийн хураамж эх хөтөлбөрт тусдаа заагдсан. Одоогийн дүнг баталгаажуулна.

Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.

Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.

Хөтөлбөр татах

Бусад аялалтай танилцах

Бүх аялал
Фүжи уул, Кавагүчико, ЯпонХотын аялал
6 өдөр / 5 шөнөЯпон

Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт

Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.

Токио хотын аялалФүжи уулын орчим
Үндсэн багц · нислэггүй2,790,000₮ + тийз
Пукет арлын Freedom Beach, ТайландДалайн амралт
9 өдөр / 8 шөнөТайланд

Пукет · газар, нислэг хосолсон

Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.

Пукетийн далайн эрэгРафтинг, сафари
Нэг том хүний үнэ4,890,000₮-с
Шанхай · Хужөү · Пуфуан · ХанжөүХотын аялал
8 өдөр / 7 шөнөХятад

Шанхай · Хужөү · Пуфуан · Ханжөү

Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.

ДиснейлэндLongemont Paradise
Лавлах үнэ · том хүн3,290,000₮-сШинэ үнийг баталгаажуулна
ЗалгахЗөвлөгөө авах