АЯЛЛЫН ӨМНӨ
Түгээмэл асуултууд
Аяллаа төлөвлөхөд хэрэгтэй хариултууд.
Аяллын үнэ, явах өдрийг яаж мэдэх вэ?
Сонирхсон аяллаа сонгоод 7711-0596 дугаарт залгах эсвэл Messenger-ээр холбогдоорой. Менежер тухайн өдрийн үнэ, боломжит хуваарь болон суудлыг тодруулж өгнө.
Хаашаа аялахаа шийдээгүй бол яах вэ?
Хэдүүлээ, хэд хоног, ямар төсөвтэй аялахыг хүсэж байгаагаа хэлээрэй. Таны хүсэлд нийцэх аяллуудыг харьцуулж, сонгоход тусална.
Үнэд юу багтдаг вэ?
Аялал бүрийн дэлгэрэнгүй хуудсанд багтсан болон багтаагүй зардлыг тусад нь харуулсан. Хоол, үзвэр, буудал, тээврийн нөхцөл аяллаас хамаарч өөр байна.
Хүүхдийн үнийг хэрхэн тооцдог вэ?
Хүүхдийн нас, сонгосон аялал, нислэг болон буудлын нөхцөлөөс хамаарна. Хүүхдийн насаа менежерт хэлж, үнийн санал аваарай.
Оффист очиж зөвлөгөө авч болох уу?
Болно. 7711-0596 дугаарт холбогдож уулзах цаг, оффисын байршлыг тодруулаарай.
Энд хүсэлт үлдээвэл захиалга баталгаажих уу?
Хүсэлт нь зөвлөгөө авах эхний алхам. Аяллын үнэ, суудал, төлбөр болон гэрээний нөхцөлийг менежертэй тохирч байж захиалга баталгаажна.
Аяллаа цуцлах бол яах вэ?
Цуцлалт, өөрчлөлт, буцаалтын нөхцөл нь сонгосон аялал болон баталгаажуулсан гэрээнээс хамаарна. Төлбөр төлөхөөсөө өмнө менежерээс бичгээр авч танилцаарай.
