Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Хотын аялалХятад · 8 ӨДӨР / 7 ШӨНӨ
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.
Шууд нислэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.
10:00 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд цугларна. Улаанбаатар-Шанхай чиглэлийн SPRING AIRLINE компанийн 9C7058 дугаартай шууд нислэгээр (13:00-16:45) Шанхай хотод буугаад хил гаалиар нэвтрээд буудалдаа очиж амарна.
Хоол: байхгүй.. Байрлах: Grand Rezen Hotel Shanghai Pudong 5* Шанхай хот.
Өглөөний цайгаа уучихаад Дэлхийн хамгийн том Диснейлэнд-н 2-т ордог Шанхайн Диснейлэнд рүү очиж тоглоно.
Хоол: өглөөний цай. Байрлах: Grand Rezen Hotel Shanghai Pudong 5* Шанхай хот.
Өглөөний цайны дараа товлосон цагтаа цугларч Хужөү рүү очоод, Longemont Paradise-ийн үзвэр үйлчилгээ болон усан паркт өдөржин тоглоно. Орой нь зочид буудалдаа амарна. Хоол: өдрийн хоол. Байрлах: Taihu Longemont Diamond Hotel Хужөү хот.
Өглөөний цайны дараа Пуфуан тосгон руу явах ба дэлхийн үзэсгэлэнт газар, Хятадын 5А зэрэглэлийн Пуфуан байгалийн үзэсгэлэнт газар зочлох болно. Яг л бяцхан Венец хотод очсон мэт байх болно. Орой нь бид усан тосгонд байрлах өндөр зэрэглэлийн 5 одтой зочид буудалдаа амрана. Хоол: өдрийн хоол. Байрлах: Puyuan Fashion Resort-Meishang Resort Пуфуан тосгон.
Өглөөний цайны дараа Пуфуан тосгоны торгоны дэлгүүр ороод дараа нь Ханжөү хот руу явна. Ханжөү хот хүрээд Торгоны музей үзэх, Хэфан гудамжаар зугаалах ба дэлхийн хамгийн их хүн үзсэн гурван том шоуны нэг болох Сун улсын хайрын түүхийн дуулалт жүжгийг та өөрийн зардлаар үзэх юм. 60$ Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: Hangzhou Canal Haixin Hotel Ханжөү хот.
Бид өглөөний цайны дараа Лууны цайны тариаланд очиж ногоон цай амтлах болон үйлдвэр худалдаатай танилцана. Дараа нь алдарт баруун нуурын завин аялал хийн Бадамлянхуа цэцгийн үзэмж үзнэ. Мөн хамгийн өндөр суварга үзэж, орой нь нуурын эргээр явган зугаална. Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: Hangzhou Canal Haixin Hotel Ханжөү хот.
Энэ өдөр Шанхай хотын аялалд гарах бөгөөд өглөөний цайны дараа эртний бурхны сүм, Бунд буюу Шанхайн голын эрэг, алдарт зүүн Нанжин гудамж, дэлхийн алдартай 3 шөнийн гудамжны нэг болох Шанхайн үдшийг харна. Хуанг-пү голын шөнийн криуз аялал хийх бөгөөд төлбөрийг аялагч өөрөө хариуцна. Шөнийн Шанхайн круз аялал + 88 давхар Жинмао цамхагт гарах - 50$ Хоол: өглөөний цай, өдрийн хоол. Байрлах: Grand Rezen Hotel Shanghai Pudong 5* Шанхай хот.
Өглөө үүрээр 4 цагт эртлэн босоод эд зүйлсээ марталгүй буудлаа хүлээлгэн өгөөд захиалсан өглөөний цайгаа боолгож аваад Пудон олон улсын нисэх онгоцны буудал руу явна. Шанхай-Улаанбаатар чиглэлийн SPRING AIRLINE компанийн 9C7057 дугаартай шууд нислэгээр (08:00-12:00) 4 цаг орчим нисээд бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Хоол: өглөөний цай.
Явах өдрийн нислэг, буудал, багтсан үйлчилгээг захиалга хийхдээ баталгаажуулна уу.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Эх хөтөлбөр үзэх ↗Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Хадан уулс, шилэн гүүр, Тэнгэрийн хаалгын байгалийн аялал.