Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Хотын аялалХятад · 8 ӨДӨР / 7 ШӨНӨ
Хадан уулс, шилэн гүүр, Тэнгэрийн хаалгын байгалийн аялал.
Шууд нислэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.
Аялагчид оройн 15:30-19:00цагт Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна. Хоол: оройн хоол. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.
Гранд Каньоны үзэсгэлэнт газар, шилэн гүүрээр аялна. Дараа нь худалдааны төвөөр зочилно. Зиплайн, VR, гулсуур болон Шар луугийн агуй нь нэмэлт төлбөртэй.
Хоол: өглөөний цай, оройн хоол.
Уламжлалт анагаах ухааны клиниктай танилцаж, Тэнгэрийн хаалга байгалийн цогцолборт очин агаарын дүүжин замаар аялна.
Хоол: өглөөний цай, оройн хоол.
Цайны худалдааны газраар зочилж, Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгийн Байлун цахилгаан шат, Аватар нэрээр танигдсан уулс, Тианзи цогцолбороор аялна.
Хоол: өглөөний цай, оройн хоол.
Өглөөний цайны дараа, нутгийн гаралтний худалдааны төв орно.(90min) Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.
—----------------------------------
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өглөөний цайны Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгийн хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвөж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно. Санал болгох хөтөлбөр: Шинэ Зеландын тийрэлтэт завь 200 юань/хүн Хоол: өглөөний цай, өдрийн хоол. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.
—------------------------------------------
Энэхүү өдөр чөлөөт цагтай тул та бүхэн буудалдаа амрах, хотын төвөөр явах зэргээр аялах боломжтой. Хоол: өглөөний цай. Байрлах: Laurel House Hotel / адил зэрэглэлтэй буудал Жанжиажэ хотод.
12 цагаас зочид буудлаа хүлээлгэн өгч 17:00 цагаас зочид буудлаа цугларч нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 20:00 цагаас онгоцондоо сууж Улаанбаатарын зүг ниснэ. 72 давхар байшин, Жуншан худалдааны төв Хоол: өглөөний цай, өдрийн хоол.
Явах өдрийн нислэг, буудал, багтсан үйлчилгээг захиалга хийхдээ баталгаажуулна уу.
Баофэн нуурын өдрийн дэлгэрэнгүйд зөвхөн худалдааны төв дурдсан тул нуурын аялал багтах эсэхийг менежерээс лавлана уу.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Эх хөтөлбөр үзэх ↗Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.