Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Газрын аялалХятад · 9 ӨДӨР / 8 ШӨНӨ
Далайн эргийн амралт, усан парк, Бээжингийн Universal Studios нэг аялалд.
Галт тэрэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.
15:30 Аялагчид Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд цугларна. 16:40 Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Замд түргэн хоол хүнс аяллын багцад багтаагүй тул аялагчид өөрсдийн зардлаар. Галт тэргэнд хононо. Хоол: байхгүй.
Өглөө 07:20 цагт Замын Үүд хотод бууна. Аялагчид хоёр улсын хил гаалийн нэвтрүүлэг Эрээн хотод очно. Эрээн хотод өдрийн хоол иднэ. (өөрийн зардлаар) Дараа нь Жанжакоу хот рүү хөдөлнө. (450 км) 4 одтой “Water World” амралтын цогцолборын зочид буудалд байрлана. Оройн хоол (Буфет), халуун рашаан, саун, бассейн, усан тоглоом зэрэг үйлчилгээ авч амарна. 2 ортой өрөөнд байрлан амарна. Хоол: оройн хоол буфет. Байрлах: 4 одтой буудал Жанжакоу хот.
Өглөөний цайгаа ууна. (буфетээр) Жанжакоу хотоос Бэйдайхэ хотын зүг хөдөлнө. 550 км хурдны замаар явна. Бэйдайхэ хотод ирээд чөлөөт цаг /Далайн эргээр зугаалах боломжтой/ Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа очиж амарна. Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Бэйдайхэ хот.
—--------------------------------------------
Өглөөний цайны дараа Бэйдайхэ хотын Лаолунтоу үзэсгэлэнт газраар аялна. “Луугийн толгой” хэмээх Цагаан хэрмийн эхлэл хэсэгт гарч, дэлхийн 7 гайхамшгийн нэгийг үзнэ. /VIP тасалбартай/ Үүний дараа Хятадын хойд бүсийн хамгийн том Лэ Дао усан паркад бүтэн өдрийг өнгөрүүлнэ. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна. Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Бэйдайхэ хот.
—---------------------------------------------
Өглөөний цайны дараа Сувдны дэлгүүр болон брэнд дэлгүүрүүдээр шоппинг хийх боломжтой. Хятадын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн Binhe Tang Yu шилэн гүүрээр аялна.
Мөн тус цогцолборын усан оргилуур, нуур зэрэг бусад үзвэрүүдийг үзэж сонирхоно. Дараа нь Бээжин хот руу зорчино. Орой Бээжин хотод хүрч, Олимпийн цэнгэлдэх хүрээлэн болох “Шувууны үүр” болон “Water Cube” цогцолборыг үзэж сонирхоно.
Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна. Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Бээжин хот.
Өглөөний цайны дараа дэлхийн алдарт UNIVERSAL Studio-д зочилно. Тус цогцолборт олон төрлийн тоглоом, шоу үзүүлбэр, кино сэдэвт орчноор аялж мартагдашгүй дурсамжтай өдрийг өнгөрүүлнэ. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.
Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Бээжин хот.
Өглөөний цайны дараа хурдны замаар Эрээн хотыг зорин хөдөлнө. Орой Эрээн хотод хүрч, зочид буудалдаа байрлан амарна. Хоол: өглөөний цай. Байрлах: 4 одтой буудал Эрээн хот.
Өглөөний цайгаа уугаад Эрээн хотын худалдааны төвөөр орох болно. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Эрээн хотоос хил нэвтрэх автобусанд сууж, Замын-Үүд рүү хөдөлнө. 18:05 цагт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө. Хоол: өглөөний цай.
09:20 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.
Явах өдрийн нислэг, буудал, багтсан үйлчилгээг захиалга хийхдээ баталгаажуулна уу.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Эх хөтөлбөр үзэх ↗Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.