Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Шинжилгээтэй аялалХятад · 5 ӨДӨР / 4 ШӨНӨ
Хотын аялал, эрүүл мэндийн үзлэгийг хослуулаарай.
Эрээнээр дамжих нислэг. Аяллын эхлэл: Улаанбаатар.
Аялагчид 06:30 цагт Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудалд цуглана. Улаанбаатараас 08:45 цагт Эрээн хотын чиглэлд ниснэ. 09:45 цагт Эрээн хотод бууна. Өдрийн хоолны дараа Эрээнээс Улаанхад хотын чиглэлд 13:40 цагт нисч 14:40 цагт бууна. Улаанхад хотын түүхийн музейг үзэж сонирхоно. Оройн хоолондоо ороод зочид буудалдаа амарна.
Хоол: өдрийн хоол, оройн хоол. Байрлах: буудал Улаанхад хот.
Өглөөний цайгаа уугаад Бээжингийн төв эмнэлэгийн харьяа Улаанхад хотын улсын төв эмнэлэг рүү явна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний хариугаа авч эмч нартай уулзаж зөвөлгөө авсны дараа өдрийн хоолонд орно. Дараа нь хотын аялалдаа гарна. Далайн аквариум үзнэ. Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.
Хоол: өдрийн хоол, оройн хоол. Байрлах: буудал Улаанхад хот.
Өглөөний цай – Буфет. Буудлын өрөө хүлээлгэн өгнө. Өглөөний цайны дараа Хятадын хамгийн том сүлжээ их дэлгүүр болох Ванда Плазад болон зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Үдээс хойш 15:40-16:50 цагт Улаанхад хотоос Эрээн хотын чиглэлд ниснэ. Оройн хоолоо идээд зочид буудалд хүргүүлэн амарна.
Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Эрээн хот.
Өглөөний цайгаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрийн хүслээр дэлгүүр худалдааны төвөөр орох боломжтой. Эрээн хотын төвд байрлах зочид буудалдаа амарна.
Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Эрээн хот.
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу явна. 11:00 цагт Эрээн – Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. 12:00 цагт Улаанбаатар хотод бууснаар бидний аялал өндөрлөнө.
Хоол: өглөөний цай.
Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.
Шинжилгээний нарийвчилсан багц, бэлтгэл болон тохирох эсэхийг эмнэлэгтэй урьдчилан тодруулна.
Явах өдрийг менежерээс лавлана.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Хөтөлбөр татахХотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.