01 Аяллаа сонгох02 Зөвлөгөө авах03 Захиалга баталгаажуулах
Хайнан · шууд нислэг · 10 өдөрДалайн амралт

Хятад · 10 ӨДӨР / 9 ШӨНӨ

Хайнан · шууд нислэг · 10 өдөр

Архивын 10 өдрийн хувилбар. Шинэ улирлын 9 өдрийн аяллыг тусад нь үзээрэй.

Эх хөтөлбөр үзэх ↗

Энэ аяллаас юу мэдрэх вэ?

01Саньяа хот
02Шилэн гүүр
03Атлантис усан парк
04Чөлөөт өдрүүд

Шууд нислэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.

Аяллын хөтөлбөр

10 өдөр
01ӨДӨР 1Улаанбаатар - санья

Аялагчид оройн 21:10 цагийн нислэгээр Улаанбаатараас Санья-ын чиглэлд 5 цаг ниснэ. Санья -д ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна. Хоол: байхгүй. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

02ӨДӨР 2Санья - чөлөөт өдөр

Энэхүү өдөр сэрүүлэггүй тул өглөөний цайгаа уусны дараа далайн эрэг, усан сан болон шоппинг хийх боломжтой. Хоол: өглөөний цай. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

03ӨДӨР 3Санья хотын аялал - усан онгоц

Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Үүний дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна. Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

—--------------------------------------------

04ӨДӨР 4Ойн хүрээлэн - шилэн гүүр

Өглөөний хоолны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамалуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төрлийн нөөц баялагтай.Түүнчлэн аялагч өөрөө хүсвэл хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь дээрээс тольдон харж байгалын сайхныг мэдрэх болно. Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

—----------------------------------------------------

05ӨДӨР 5Чөлөөт өдөр

Энэхүү өдөр сэрүүлэггүй тул өглөөний цайгаа уусны дараа далайн эрэг, усан сан болон шоппинг хийх боломжтой. Хоол: өглөөний цай. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

06ӨДӨР 6Атлантис усан парк

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно. Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

—----------------------------------------------

07ӨДӨР 7Чөлөөт өдөр

Энэхүү өдөр сэрүүлэггүй тул өглөөний цайгаа уусны дараа далайн эрэг, усан сан болон шоппинг хийх боломжтой. Хоол: өглөөний цай. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

08ӨДӨР 8Чөлөөт өдөр

Энэхүү өдөр сэрүүлэггүй тул өглөөний цайгаа уусны дараа далайн эрэг, усан сан болон шоппинг хийх боломжтой. Хоол: өглөөний цай. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

09ӨДӨР 9Чөлөөт өдөр

Энэхүү өдөр сэрүүлэггүй тул өглөөний цайгаа уусны дараа далайн эрэг, усан сан болон шоппинг хийх боломжтой. Хоол: өглөөний цай. Байрлах: Phoenix Island Resort Sanya 5* буудал.

10ӨДӨР 10Дүүжин тээвэр - улаанбаатар

Өглөөний цайны дараа бид бүхэн Санья хотын дүүжин тээврээр аялал хийн хотыг дээрээс нь харах боломжтой. Мөн бид бүхэн дурсгалын гоё зураг татуулах болно. Өдрийн хоолоо идсэний дараа бид бүхэн онгоцны буудалдаа ирэн нислэгээ хүлээх болно. 17:00 цагт бүртгэлээ хийлгэнэ. 20:10 цагт нисэн Улаанбаатарт 01:10 цагт бууна. Хоол: өглөөний цай, оройн хоол.

Аяллын үнэд

✓Багтсан зүйлс

  • Хөтөлбөрт заасан хоёр талын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан зочид буудал
  • Хөтөлбөрт заасан хоол, үзвэр үйлчилгээ
  • Аяллын хөтөч, орон нутгийн тээвэр
  • Аяллын даатгал

−Багтаагүй зүйлс

  • −Хувийн хэрэглээний зардал
  • −Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээ

Аяллын өмнө тодруулах зүйлс

Явах өдрийн нислэг, буудал, багтсан үйлчилгээг захиалга хийхдээ баталгаажуулна уу.

Энэ нь хуучин 10 өдөр / 9 шөнийн хөтөлбөр. Одоогийн 9 өдрийн аяллын үнэ, хуваарь үүнд хамаарахгүй.

Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.

Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.

Эх хөтөлбөр үзэх ↗

Бусад аялалтай танилцах

Бүх аялал
Фүжи уул, Кавагүчико, ЯпонХотын аялал
6 өдөр / 5 шөнөЯпон

Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт

Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.

Токио хотын аялалФүжи уулын орчим
Үндсэн багц · нислэггүй2,790,000₮ + тийз
Пукет арлын Freedom Beach, ТайландДалайн амралт
9 өдөр / 8 шөнөТайланд

Пукет · газар, нислэг хосолсон

Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.

Пукетийн далайн эрэгРафтинг, сафари
Нэг том хүний үнэ4,890,000₮-с
Шанхай · Хужөү · Пуфуан · ХанжөүХотын аялал
8 өдөр / 7 шөнөХятад

Шанхай · Хужөү · Пуфуан · Ханжөү

Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.

ДиснейлэндLongemont Paradise
Лавлах үнэ · том хүн3,290,000₮-сШинэ үнийг баталгаажуулна
ЗалгахЗөвлөгөө авах