01 Аяллаа сонгох02 Зөвлөгөө авах03 Захиалга баталгаажуулах
Шанхай · ДиснейлэндХотын аялал

Хятад · 8 ӨДӨР / 7 ШӨНӨ

Шанхай · Диснейлэнд

Үлгэрийн ертөнц, их хотын гэрэл.

Хөтөлбөр татах

Энэ аяллаас юу мэдрэх вэ?

01Shanghai Disneyland
02Maya Beach
03Дорнын Сувд цамхаг
04Усан онгоцны аялал

Хөх хотоор дамжих нислэг. Аяллын эхлэл: Улаанбаатар.

Аяллын хөтөлбөр

8 өдөр
01ӨДӨР 1Улаанбаатар - Хөх хот

12:00 цагт Хөшигтийн хөндийд байрлах Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана. 14:10 цагт Улаанбаатар хотоос хөөрч 16:55 цагт Хөх хотод газардана. Нисэх онгоцны буудал дээр аяллын хөтөч та бүхнийг тосож хотын төвд байрлах буудал руу хүргэж өгнө. Оройн хоолоо идээд амарна.

Хоол: оройн хоол. Байрлах: буудал Хөх хот.

02ӨДӨР 2Хөх хот - Шанхай

Өглөний цайгаа уусны дараа чөлөөт цаг тул та бүхэн ойролцоо байрлах томоохон худалдааны төвөөр шоппинг хийх боломжтой. Үдээс хойш буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нислэг Хөх хотоос 20:15 цагт хөөрч, 22:50 цагт Шанхай хотод газардана. Нисэх онгоцны буудлаас зочид буудал руу явж оройн хоолоо идээд амрана.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Шанхай хот.

03ӨДӨР 3Шанхай хот - Maya Beach

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Шанхай хотын хамгийн том Maya Beach усан паркад төрөл бүрийн тоглоомоор өдөржин тоглоно. Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: буудал Шанхай хот.

04ӨДӨР 4Шанхай хот - Хотын аялал

Өглөөний цайны дараагаар Шанхай хотын Дорнын Сувд өндөр цамхаг дээр гарч зураг татуулна. Өдрийн хоолны дараа амьтны хүрээлэн үзнэ. Үүний дараагаар усан онгоцоор шөнийн Шанхай хотын аялал хийж усан онгоцон дээр оройн зоог зооглоно. Зочид буудалдаа ирж амрана.

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Байрлах: буудал Шанхай хот.

05ӨДӨР 5Шанхай - Disneyland

Өглөөний цайны дараа дараагаар дэлхийд алдартай хүүхэлдэйн киноны баатрууд ертөнц болох Shanghai Disneyland паркаар бүтэн өдрийн турш зугаална. Үүний дараагаар буудалдаа ирж амрана.

Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Шанхай хот.

06ӨДӨР 6Шанхай - Наньжин гудамж - чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа Наньжин гудамж руу хөдлөнө. Эртний Европын өнгө төрх, хэлбэр хийцийг хослуулсан гудамж юм. Энэхүү гудамж нь 1860 онд байгуулагдсан түүхтэй.

Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Шанхай хот.

07ӨДӨР 7Шанхай - Хөх хот

Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт өдөр тул ойр хавьд юм үзэж байгаад үдээс хойш нисэх онгоцны буудал руу явж Шанхай хотоос оройны 20:15-с хөөрч 23:10 цагт Хөх хотод газардана. Хөх хотод буудалдаа ирж амрана.

Хоол: өглөөний цай. Байрлах: буудал Хөх хот.

08ӨДӨР 8Хөх хот - Улаанбаатар

Өглөөний 08:20 цагт зочид буудалдаа цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгөөд Өвөр Монголын Үндэсний музей болон аквариум үзээд нисэх онгоцны буудал руу хөдлөнө. Оройн 20:15 цагт хөөрч 23:10 цагт Улаанбаатар хотод газардан бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Хоол: өглөөний цай.

Аяллын үнэд

✓Багтсан зүйлс

  • Улаанбаатар – Хөх хот – Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз
  • Хөх хот – Шанхай – Хөх хот чиглэлийн нисэлгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудлуудын төлбөр
  • Хөтөлбөрт заагдсан аяллын үзвэр үйлчилгээний төлбөр
  • Disneyland паркийн тасалбар
  • Аяллын тээврийн зардал
  • Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
  • Мэргэжлийн туршлагатай хөтөч /Хятад, Монгол хэлтэй/
  • Гадаад аялалын даатгал /БНХАУ-ын талдаа олон улсын даатгал хийгдэнэ./

−Багтаагүй зүйлс

  • −Аялагчийн хувийн хэрэглээний зардал
  • −Замын хүнс, хөтөлбөрт багтаагүй өдрийн хоол
  • −Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
  • −Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP /заавал өгөх зүйл биш

Аяллын өмнө тодруулах зүйлс

Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.

Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.

Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.

Хөтөлбөр татах

Бусад аялалтай танилцах

Бүх аялал
Фүжи уул, Кавагүчико, ЯпонХотын аялал
6 өдөр / 5 шөнөЯпон

Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт

Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.

Токио хотын аялалФүжи уулын орчим
Үндсэн багц · нислэггүй2,790,000₮ + тийз
Пукет арлын Freedom Beach, ТайландДалайн амралт
9 өдөр / 8 шөнөТайланд

Пукет · газар, нислэг хосолсон

Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.

Пукетийн далайн эрэгРафтинг, сафари
Нэг том хүний үнэ4,890,000₮-с
Шанхай · Хужөү · Пуфуан · ХанжөүХотын аялал
8 өдөр / 7 шөнөХятад

Шанхай · Хужөү · Пуфуан · Ханжөү

Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.

ДиснейлэндLongemont Paradise
Лавлах үнэ · том хүн3,290,000₮-сШинэ үнийг баталгаажуулна
ЗалгахЗөвлөгөө авах