Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Шинжилгээтэй аялалХятад · 7 ӨДӨР / 6 ШӨНӨ
Усан амралт, Мини Аватар, хотын аялал.
Галт тэрэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.
Улаанбаатар төмөр замын буудалд 15:30 цагт цугларна.
16:40 цагт Улаанбаатар - Замын-Үд чиглэлийн галт тэргэнд сууж хөдлөнө.
Хоол: байхгүй
Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын-Үд суманд очно. Хил гарах автобусандаа сууж Эрээн хотод очиж аяллын автобусандаа сууж Жининь хот руу 350 км замыг ойролцоогоор 4 цаг явж хүрнэ. Жининь хотод замын яваргаагаа гаргангаа Өвөр Монголын “Water World” усан амралтын цогцолборт байрлаж амрана.
Хоол: буфет. Байрлах: Water World (өрөө нэмэлт төлбөртэй) Жининь хот.
Өглөөний цайны дараа бид Жининь хотоос Мини аватар руу 102 км замыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд явж очно. Шилэн гүүр, амьтны хүрээлэн үзэж, усан парк орно. Орой Хөх хот руу хөдөлнө.
Хоол: өглөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Хөх хотод.
Өглөөний цай ууна. Шинжилгээ өгөх хүмүүс өлөн байх хэрэгтэй. Эмнэлэгт очиж эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдана. Шинжилгээнд: клиник үзлэг, лабораторын шинжилгээ, хэт авиан шинжилгээ, ходоодны шинжилгээ багтана. Шинжилгээний дараа Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Зах, худалдааны төвөөр шоппинг хийх чөлөөт цаг. Товлосон цагт цуглаад оройн хоолоо идсэний дараа буудалдаа очиж амрана.
Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Хөх хотод.
Өглөөний цайны дараа шинжилгээний хариугаа очиж авна. Дараа нь Эрээн хот руу хөдөлнө. Ойролцоогоор 350 км замыг 5 цаг туулна. Эрээн хотод ирээд буудалдаа амрана.
Хоол: өглөөний цай. Байрлах: Эрээн хотод.
Өглөөний цай уусны дараа 13:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэнэ өгч хил гарах автобусандаа сууж Замын-Үд рүү хөдөлнө. 18:05 цагийн Замын-Үд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж хөдлөнө.
Хоол: өглөөний цай.
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирж бидний аялал дурсамж дүүрэн өндөрлөнө.
Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.
Шинжилгээний нарийвчилсан багц, бэлтгэл болон тохирох эсэхийг эмнэлэгтэй урьдчилан тодруулна.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Хөтөлбөр татахХотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.