Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт
Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Далайн амралтХятад · 8 ӨДӨР / 7 ШӨНӨ
Хоёр хотын далайн эрэг, хотын аялал, амрах чөлөөт өдрүүд.
Шууд нислэг + хурдны галт тэрэг. Аяллын эхлэл: Улаанбаатар.
Энэ өдөр бид бүхэн 19:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан Улаанбаатар хотоос 22:00 цагт нисч Далянь хотод 00:35 цагт газардана. Хилээр гарч ачаа тээшээ авсны дараа зочид буудалдаа ирж амарна. Хоол: байхгүй. Байрлах: Sweetland Hotel 5*
Өглөөний цайны дараа бид Далянь хотын алдарт Зүүн гарамын үзэсгэлэнт бүсээр зочилж алдарт Венецийн усан хот болон Хайжи Юн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой. Далайн гүүр - зүүн хойд бүсийн далай дээрх хамгийн урт гүүр нь нийт 6км үргэлжлэх ба шар тэнгисийг гаталдаг. Эндээс та бүхэн үзэсгэлэнт хот болон далайн зохицлыг харах боломжтой. Үүний дараа бид Фүжиажуан далайн эргийн зөөлөн торгон цагаан элс, цэвэр тунгалаг устай далайн эрэгээр зугаалж дурсгалын зураг татуулах боломжтой юм. Өдрийн хоолоо идсэний дараагаар бид Далянь хотын алдарт сэдэвчилсэн парк болох “Discoveryland” хүрэлцэн ирнэ. Энэхүү парк нь бүх насныханд зориулсан тоглоомын хэсгүүдтэй ба үзэсгэлэнт ногоон байгууламж, зургийн хана , шоу үзүүлбэрүүд болон олон төрлийн амтат хоолтой ресторанууд байдгаараа онцлогтой юм. Хоол: өглөөний цай, өдрийн хоол. Байрлах: Sweetland Hotel 5*
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөтэй ба та бүхэн өөрсдийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Буудлын ойролцоо байрлах томоохон худалдааны төв байдаг ба та өдрийг дэлгүүр хэсч, худалдан авалт хийж өнгөрүүлэх боломжтой. Нэмэлт санал болгох хөтөлбөр: /аялагч хувийн зардлаар хамрагдах боломжтой/ Shibei Bay Усан парк: 350 юань, 180 юань /4-6нас/ Shengya Ocean World: 300 юань, 180 юань /4-6нас/ Хоол: өглөөний цай. Байрлах: Orange Double Selection Hotel
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөтэй ба та бүхэн өөрсдийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Буудлын ойролцоо байрлах томоохон худалдааны төв байдаг ба та өдрийг дэлгүүр хэсч, худалдан авалт хийж өнгөрүүлэх боломжтой. Нэмэлт санал болгох хөтөлбөр: /аялагч хувийн зардлаар хамрагдах боломжтой/ Shibei Bay Усан парк: 350 юань, 180 юань /4-6нас/ Shengya Ocean World: 300 юань, 180 юань /4-6нас/ Хоол: өглөөний цай. Байрлах: Orange Double Selection Hotel
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Далянь хотын галт тэрэгний буудал руу хөдлөнө. 08:49 цагийн хурдны галт тэргээр Бэйдайхэ хотын зүг хөдлөнө. 12:04 цагт Бэйдайхэ хотод ирээд оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амрах болно. Хоол: өглөөний цай, өдрийн хоол. Байрлах: Orange Double Selection Hotel
Өглөөний цайны дараа бид Бэйдайхэ хотын Бинтаню уулын аялалдаа гарах болно. Бэйдайхэ нь БНХАУ-ын Хэбэй мужийн Циньхуандао хотод орших соёл амралтын далайн эрэг, байгалийн үзэсгэлэнт уулс, амралт сувиллын газар хосолсон өвөрмөц бүс юм. Үргэлжлүүлэн шилэн гүүртэй танилцах болно. Оройн хоолоо идсэний дараа бид зочид буудалдаа ирж амарна Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: Orange Double Selection Hotel
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөтэй ба та бүхэн өөрсдийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Нэмэлт санал болгох хөтөлбөр: /аялагч хувийн зардлаар хамрагдах боломжтой/ Лертао усан парк: 260 юань, 170 юань /3-6 нас/ Лертао усан парк + усан онгоцны аялал: 350 юань, 300 юань /3-6нас/ Хоол: өглөөний цай. Байрлах: Orange Double Selection Hotel
Өглөөний цайгаа уусны дараа аялагчид өдрийн 14:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд хамтдаа нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. Орой 18:40 цагийн нислэгээр нисч Улаанбаатар хотод шөнийн 21:05 цагт ирснээр бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө. Хоол: өглөөний цай. Байрлах: Orange Double Selection Hotel
Явах өдрийн нислэг, буудал, багтсан үйлчилгээг захиалга хийхдээ баталгаажуулна уу.
Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.
Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.
Эх хөтөлбөр үзэх ↗Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.
Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.
Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.