01 Аяллаа сонгох02 Зөвлөгөө авах03 Захиалга баталгаажуулах
Жининь · БээжинХотын аялал

Хятад · 8 ӨДӨР / 7 ШӨНӨ

Жининь · Бээжин

Цагаан хэрмээс Universal Studios хүртэл.

Хөтөлбөр татах

Энэ аяллаас юу мэдрэх вэ?

01Universal Studios
02Цагаан хэрэм
03Water World
04Бээжин хотын аялал

Галт тэрэг + автобус. Аяллын эхлэл: Улаанбаатар.

Аяллын хөтөлбөр

8 өдөр
01ӨДӨР 1Улаанбаатар - Замын-Үд

Энэ өдөр бид бүхэн 15:30 цагт Улаанбаатар төмөр замын өртөөн дээр цугларан 16:40 цагт Улаанбаатар - Замын үүд чиглэлийн гал тэргэндээ суун хөдөлнө.

Хоол: байхгүй.

02ӨДӨР 2Замын-Үд – Эрээн - Жининь

Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын-Үд суманд очно. Хил гарах автобусандаа сууж Эрээн хотод очиж аяллын автобусандаа сууж Жининь хот руу 350 км замыг ойролцоогоор 4 цаг явж хүрнэ. Жининь хотод замын яваргаагаа гаргангаа Өвөр Монголын “Water World” усан амралтын цогцолборт байрлаж амрана.

Хоол: буфет. Байрлах: Water World (өрөө нэмэлт төлбөртэй) Жининь хот.

03ӨДӨР 3Жининь – Бээжин

Өглөөний цайны дараа бид Бээжин хотын зүг хөдөлнө.

Бээжин хотод ирж зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, дурсгалт зураг татуулна.

Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Бээжин хот.

04ӨДӨР 4Бээжин хотын аялал

Өглөөний цайны дараа бид Бээжин аквариумд зочилно. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Үүний дараа бид дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугларсан 50,000 кв.м. талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялна. Үдээс хойш Дэлхийн гайхамшигүүдийг нэг дор харах боломжтой Дэлхийн паркаар зочилно.

Оройн хоолны дараа бид зочид буудалдаа ирж амарна

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Бээжин хот.

05ӨДӨР 5Бээжин – Universal Studio парк

Өглөөний цайны дараа бид томоохон сэдэвчилсэн паркд бүтэн өдрийг тоглож өнгөрөөх болно. Нийт 7 өөр хэсгээс бүрддэг ба 40 орчим төрлийн тоглоомууд дээр тоглох боломжтой.

Хоол: өглөөний цай. Байрлах: 4 одтой буудал Бээжин хот.

06ӨДӨР 6Бээжин – Цагаан хэрэм – Эрээн

Өглөөний цайны дараа бид Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох “Цагаан хэрмийн” зүг хөдөлнө.

Үүний дараа Эрээн хот рүү хөдөлнө. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

Хоол: өглөөний цай, оройн хоол. Байрлах: 4 одтой буудал Эрээн хот.

07ӨДӨР 7Эрээн – Замын-Үд – Улаанбаатар

Өглөөний цайны дараа 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэнэ өгч хил гарах автобусандаа сууж Замын-Үд рүү хөдөлнө. 18:05 цагийн Замын-Үд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж хөдлөнө.

Хоол: өглөөний цай

08ӨДӨР 8Улаанбаатар

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирж бидний аялал дурсамж дүүрэн өндөрлөнө.

Аяллын үнэд

✓Багтсан зүйлс

  • Монгол хэлтэй Өвөрмонгол аяллын хөтөч, орчуулагч
  • Жининь хотод байрлах 5 одтой Water World усан цогцолбор
  • Бээжин хотод байрлах 4 одтой буудал
  • Эрээн хотод байрлах 4 одтой буудал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Улаанбаатар- Замын үүд орох унтлагын вагоны 2 талын тасалбар /купе/
  • Гадаадад зорчигчийн аяллын даатгал
  • Замын үүд – Эрээн – Замын үүд орох автобус үйлчилгээ
  • Эрээн – Бээжин – Эрээн явах хоёр талын автобус үйлчилгээ

−Багтаагүй зүйлс

  • −Хувийн хэрэглээний зардал
  • −Хөтөлбөрт тусгагдаагүй зардал
  • −Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө

Аяллын өмнө тодруулах зүйлс

Үнэ, явах огноо болон тээврийн цагийн хуваарийг захиалахаасаа өмнө менежертэй баталгаажуулна.

Паспорт, виз, хүүхэдтэй зорчих бичиг баримт болон тусгай хэрэгцээгээ урьдчилан тодруулна уу.

Төлбөр, цуцлалт, өөрчлөлтийн нөхцөлийг захиалга баталгаажуулахаасаа өмнө бичгээр авч танилцаарай.

Хөтөлбөр татах

Бусад аялалтай танилцах

Бүх аялал
Фүжи уул, Кавагүчико, ЯпонХотын аялал
6 өдөр / 5 шөнөЯпон

Токио · Фүжи · Диснейлэндийн сонголт

Хотын аялал, Фүжигийн үзэмж, өөрөө сонгон төлөвлөх чөлөөт өдрүүд.

Токио хотын аялалФүжи уулын орчим
Үндсэн багц · нислэггүй2,790,000₮ + тийз
Пукет арлын Freedom Beach, ТайландДалайн амралт
9 өдөр / 8 шөнөТайланд

Пукет · газар, нислэг хосолсон

Пукет арлын амралт, адал явдал, далай дээрх үдэш.

Пукетийн далайн эрэгРафтинг, сафари
Нэг том хүний үнэ4,890,000₮-с
Шанхай · Хужөү · Пуфуан · ХанжөүХотын аялал
8 өдөр / 7 шөнөХятад

Шанхай · Хужөү · Пуфуан · Ханжөү

Диснейлэндээс усан тосгон, нуурын эрэг хүртэлх дөрвөн хотын аялал.

ДиснейлэндLongemont Paradise
Лавлах үнэ · том хүн3,290,000₮-сШинэ үнийг баталгаажуулна
ЗалгахЗөвлөгөө авах